УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Төрийн өндөр албан тушаалтнуудыг томилохын өмнө иргэдийн мэдэх эрхийг хангах, олон нийтэд танилцуулах зорилгоор нээлттэй сонсгол хийхээр хуульчилсан зарим зохицуулалтыг Цэц дээрх дүгнэлтээрээ түдгэлзүүлсэн юм. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гиш үүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ нээлттэй сонсгол хийж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Цэцийн эл шийдвэрийн талаар хуульч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Ташрамд дурдахад, дээрх дүгнэлтийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул Цэц уг асуудлыг их суудлын хуралдаанаараа дахин хэлэлцэнэ. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа ихэвчлэн өмнөх шийдвэрээ бататгасан байдаг
-Цэцийн шийдвэрийн үр дагаврын тухайд та юу хэлэх вэ?
-Уг нь өндөр албан тушаалтнуудыг томилохдоо сонсгол хийхтэй холбоотой хуулийн заалт нь дэвшилттэй зохицуулалт байсан юм. Жишээ нь, Үндсэн хуулийн цэцэд өнгөрсөн хугацаанд хаанаас, хэн гэдэг, ямар мэдлэг, туршлагатай нь үл мэдэгдэх хүмүүсийг томилж ирсэн шүү дээ. Хуульчдын дунд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүс ч байсан. Гэтэл төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гээд Үндсэн хуульд заачихсан шүү дээ. Ард түмэн буюу олон нийт хэн гэдэг, ямар ажил, мэргэжилтэй хүнийг тухайн албан тушаалд томилох гэж байгааг мэдэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, иргэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр барих болон мэдэх эрхийг нь хангахын тулд уг зохицуулалтыг бий болгосон юм . Нөгөө талаас томилгооны сонсгол явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн шийдвэр нь ойлгомжгүй. Тэгээд ч томилгооны сонсголыг зөвхөн Монголд явуулдаггүй. Америкт гэхэд шүүгчийг томилохдоо удаан хугацааны туршид олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, амьдрал, намтар, гэр бүл, зөрчил, дутагдал гээд бүгдийг нь олон талаас нь харж, ярьж байж шийдвэрлэдэг. Манайд энэ түвшинд хүрээгүй ч ямар намтар, замналтай хүн томилох гээд байгааг нь УИХ-ын хэмжээнд, олон нийтийн өмнө ярьж, тухайн албыг хашихад мэдлэг, ур чадвар нь тэнцэх, эсэх талаар мэдээлэл өгдөг дэвшил байсан юм . Тухайн хүнд асуудал байгаа бол нээлттэй сонсголын үеэр тос, усаараа ялгарах боломжтой. Харамсалтай нь, ийм зохицуулалтаас зайлсхийж, хүчингүй болгочихлоо. Энэ бол ухралт. Цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг Цэц гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гэж хардаг. Үүний сацуу томилгооны сонсгол явуулахтай холбоотой хууль, тогтоомжийг боловсронгуй болгохыг Цэцийн зүгээс даалгасан нь ч ойлгомжгүй байна.
-Цэц аль нэгэн хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг даалгасан шийдвэр гаргах боллоо. Жишээ нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төр Засгийн газарт УИХ-ын гишүүн ий “давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөр хязгаарласныг Цэц хүчингүй болгохдоо иймэрхүү агуулгатай шийдвэр гаргасан. Тодруулбал, Цэц тогтоолд оо “Дэлхий нийтийн нийтлэг чиг хандлага, Үндсэн хуулиар баталгаажсан үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-ын гишүүн ий тоог нэмэх нь хууль тогтоогч ийн бүрэн эрхэд хамаарах асуудал болно” хэмээсний дагуу хууль тогтоогч ид УИХ-ыг 126 гишүүнтэй байх өөрчлөлтийг батлах жишээтэй.
- Жишиг тогтчихлоо. Сүүлийн хэдэн жилд нэг бус удаа ийм шийдвэр гаргалаа. Жишээ нь, Дээд шүүхэд гаргах хяналтын гомдлыг хүлээж авах, эсэхийг шийдвэрлэдэг гурван шалгуур үзүүлэлт байсан юм . Эдгээрийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнээгүй. Гэхдээ шалгуур үзүүлэлтүүдийг Үндсэн хуульд нийцүүлэн батлахыг даалгасан. Уг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар тухайн маргаанд хамаарах хуулийн аль нэгэн заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн үү, үгүй юү гэдэг л шийдвэр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхийн журмаар Үндсэн хуультай холбогдох хуулийн зүйл, заалт зөрчилдөж буй, эсэхийг хянах нь тэдний үүрэг. Гэтэл хууль тогтоомжийг сайжруул гэх маягаар парламентад албан даалгавар өгдөг болчихлоо. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар ийм эрх хэмжээг Цэцийн гишүүдэд олгоогүй. УИХ бол бүх ард түмний төлөөллийн бөгөөд төрийн эрх барих дээд байгууллага. Эндээс харвал Цэц УИХ-ын үйл ажиллагаанд хэт оролцоод байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн хянах объект нь аль нэгэн хууль болохоос парламентын эс үйлдэл биш юм . Өөрөөр хэлбэл, УИХ-ын хийх ёстой, эсвэл хийгээгүй ажлыг Үндсэн хуулийн цэц хянах ёсгүй. Энгийнээр хэлбэл, байхгүй хуулийг Цэц хянах эрхгүй.
-УИХ-ын бүрэн эрхэд Үндсэн хуулийн цэц халдаад байна гэж үү ?
- Тийм, тэгж ойлгож болно.
-“Цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол явуулж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг Цэц гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл ” гэж та хэллээ. Зөвхөн үгээр тогтохгүй, ер нь Цэцтэй холбоотой маргааныг Цэц өөрөө шийдвэрлэж байгаа нь хойшид ч ашиг сонирхлын зөрч ил үсгэсээр байх юм биш үү?
- Тийм. Жишээ нь, шүүхийн шийдвэр гаргах процессын хуулиудад шүүгч хуралдаанаас татгалзан гарахтай холбоотой зохицуулалт бий. Харин Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан
шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд ийм заалт байхгүй. Гэсэн хэдий ч ёс зүйн хувьд ийм үйлдэл гаргахгүй байж болно. Жишээ нь, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин сонгогдох магадлалтай хүн өөрсдийг нь томилох сонсголтой холбоотой маргааныг хэлэлцсэн дунд суудлын хуралдаанд оролцохоос өөрөө татгалзах ёс зүйтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг Цэцийн гишүүнд нэр дэвшүүллээ гэхэд түүний талаар нээлттэй сонсгол хийх үү, үгүй юү гэдгийг шийдэх хурал болж байна шүү дээ. Тэнд Үндсэн хууль, хууль тогтоомж гэхээс илүүтэй субъектив буюу өөрийнхөө өнцгөөс шийдвэр гаргах эрсдэл өндөр байна гэсэн үг. -Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд уначихсан. Захиалгаар шийдвэр гаргадаг ч гэгддэг гэгддэг . Энэ талаас нь харвал өдгөө Цэцэд суларч байгаа гурван суудалд очих гэсэн хүмүүс зориуд ийм маргаан үсгэ ж, томилгооны сонсголыг хаалгасан байж болох уу? - Магадгүй. -Ер нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэ х ажиллагааны тухай хууль маш их маргаан дагуулд аг. Энэ хуулийг хэр хэн шинэч илж, боловсронгуй болгох вэ? - Тус хуулийн аль нэгэн заалттай холбоотой өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргалаа гэхэд хүлээж авдаггүй, маргаан үүсгэсэн ч унагаачихдаг шүү дээ. Би одоогоос жилийн өмнө иргэнийхээ хувиар Цэцэд мэдээлэл гаргасан юм . Миний гаргасан мэдээллийг хянан шийдвэрлэх явц нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиас ангид, өөрөөр өрнөсөн л дөө. Мэдээллийг маань хянан шалгахдаа маш удаж, хуульд заасан хугацаанаас хэдийн хэтэрсэн. Ингээд судлаад үзтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дэг гээчийг баталчихсан байсан л даа. Тэр дэгийг Цэцийн гишүүд өөрсдөө баталсан гэсэн үг. Хамгийн гол нь тэдний баталсан дэг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиас давсан зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, бүх үйл ажиллагааг нарийвчилж, эрх хэмжээ, хугацааны хувьд өөрсдөдөө давуу тал, боломж үүсгэхээр заасан байсан. Яах вэ, дэг баталж болно. Хуралдааны танхимын үйл ажиллагааг түүгээр зохицуулахыг үгүйсгэхгүй. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдлыг хүлээн авахаас эхлээд эцэслэн шийдвэрлэх хүртэлх бүхий л үйл явцыг нарийвчлан дэгээр зохицуулсан нь хуулиас давсан үйлдэл юм . Тиймээс би энэ дэгтэй холбоотой асуудлаар нь захиргааны хэргийн шүүхэд хандаж, миний нэхэмжлэлийг хангасан. Улмаар Үндсэн хуулийн цэц тэр дэгээ хүчингүй болгосон. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэх гэж байгаатай холбоотойгоор хүчингүй болгосон хэмээн тайлбарлана лээ. Энэ хуулийг сайжруулахгүй бол Цэц ийм л байдлаар ажиллана, өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулийг манаж байгаа хүмүүсийг хэн манах вэ гэдэг том асуудал үүсчихээд байна. Цэцийн дээр хөх тэнгэр ч, Үндсэн хууль ч байхгүй , гишүүд нь өөрсдөө гараад суучихсан мэт ажиллаж байгаа нь нууц биш шүү дээ.
-Томилгооны сонсголтой холбоотой маргааныг хэлэлцсэн Цэцийн хуралд аанд иргэн ий нийгмийн байгууллагын судлаачид, эрхзүйчид ажиглагчаар оролцсон. Уг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэ х ажиллагааны тухай хуулийн 4.2-т “Цэцийн нээлттэй хуралд аанд оролцогч ид танхимд тэмдэглэл , соронзон бичлэг , түүнчлэн радио, телевизийн шууд нэвтрүүлэг хийх, кино болон фото зураг авах, дүрс бичлэг хийхийг зөвшөөрнө” хэмээсэн байдаг ч энэ заалтыг үл тоон, нээлттэй явуулсан тус хуралдааны үеэр дуу, дүрсний бичлэг хийхгүй, зураг авахыг хориглосныг тэд хэлнэ лээ . Таны хүчингүй болгосон өмнөх дэг үйлчилсээр байгаа юм биш биз?
- Магадгүй л юм . Их хаалттай байгууллага болчихоод байгаа шүү дээ