УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоог үй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улстөрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Улстөрчид “Улс орныхоо төлөө чөтгөртэй нэгдэхэд ч яах вэ” гэж уянгалах нь бий. Тэгвэл амин хувийн эрх ашиг, албан тушаалын төл өө юунаас ч урваж, хэнтэй ч хамсахад бэлэн хүмүүс бас байдаг. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваас үрэн. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй дөрвөн удаа Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдоод буй. Гэвч Ц.Даваасүрэн төрийн эрх барих дээд байгууллагад дөрвөн парламент дамжин сууж, салбар, салбарын сайдаар томилогдсон ч “автор” нь болох ажил, улстөрчийн өв үлдээсэнгүй. Харин ч эхлээд МАХН (одоогийн МАН)- аас, дараа нь бие дааж, сүүлийн хоёр сонгуулиар Ардын намаас нэр дэвшин сонгогдсон түүний улстөрчийн замнал бүхэлдээ урвалт, шантааж, албан тушаалын “наймаа”-ны түүх гэлтэй. Сангийн яаманд ажилласан 10 жилийн тэн хагаст нь Төрийн санг удирдахдаа тендер будилаантуулж, аль нэг талд нь давуу тал үүсгэн, гүйцэтгэгчээр шалгарснаас нь олгосон санхүүжилтийнхээ 10 хувийг авдаг байсан тул түүнийг “10 хувийн Ц.Даваасүрэн” хэмээн хочлох болсон гэх юм билээ. Ямартай ч Сангийн яамнаас гараад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны (тухайн үеийн нэршлээр) Санхүү, эдийн засгийн газрын даргаар гурван жил ажиллаад улс төрд хөл тавьжээ. 2008 онд С.Баяраар удирдуулсан МАХН-ынхан 39 суудал авч, илүүрхэхэд Хөвсгөлийн дөрвөн мандатын гурвыг нь тус намынхан эзэлсний нэг нь Ц.Даваасүрэн байв.
Парламентын тав дахь удаагийн сонгуулиар анхлан сонгогдож буй гишүүн гэхэд тэрбээр голлох байнгын хороо гэгддэг Төсвийн байнгын хороог удирдсан юм. Дараагийн УИХ-д ч тэр тус байнгын хороог даргалсан. Гэхдээ 31 суудалтайгаар АН давамгайлсан 2012 оны сонгуулиар Ц.Даваасүрэн бие даан нэр дэвшиж, сонгогдсон. АН, МАН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гээд олон талын төлөөлөлтэй тус парламентад бие даагч гиш үүн Төсвийн байнгын хороог удирдах болсон нь тухайн үед анхаарал татаж, “Ямар тохироо хийчихэв” хэмээн хардахад хүргэж байв. Ингэхдээ түүнийг МАХН, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт элэгтэйг нь илүү онцолж байлаа. Үнэхээр ч уугуул нэрээ сэргээснээс хойш МАН, МАХН болж хуваагдан, хагарал, зөрчлөө нууж чадахааргүй болох үед буюу 2012 оны хавар Ц.Даваасүрэн нарын есөн гишүүн АН-ынхантай нийлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар хөдөлсөн түүхтэй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах явцдаа цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж тэд үзэж, хариуцлагыг нь салбарын сайд нь хүлээх ёстой хэмээн Ц.Нямдоржийн эсрэг гарын үсэг цуглуулсан ч түүнийг огцруулж чадаагүй. Хүний эрхийг хамгаалах гэхээс илүүтэй Н.Энхбаяр хэмээх хувь хүнийг өмөөрч, хатгаасаар нь хөдөлсөн тэд УИХ дахь намын бүлгээсээ гарч, зарим нь МАХН-д шууд элсэн, удирдах албан тушаал хашиж эхэлсэн юм. Ц.Даваасүрэнгийн хувьд Н.Энхбаярын намд ороог үй гэдэг ч 2012 оны сонгуульд МҮАН-тай эвсэж, “Шударга ёс” эвсэл байгуулан оролцох МАХН-ын хуралд сууж явсан түүхтэй. Тиймээс ч тэд МАН-ын бага хурлаас хөөгдөн, намын гишүүнчлэлээс хасагдсан бөг өөд тус сонгуулиар бие даан нэрээ дэвшүүлсэн юм. Ингээд 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын гишүүнчлэлээ сэргээж, Хөвсгөлд өрсөлдөн сонгогдсон. Тухайн үеийн парламентад сонгогдсон бие даагч гурван гишүүн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад бүгд улс төрийн намын хаяа бараадсан байлаа. МАН-д эргэн элссэнийхээ дараа тэрбээр “Аль нэгэн намаас гараад нөгөөд нь орж байгаа юм биш. Үзэл бодлын хувьд зөрчилдөж байсан ч эвлэрч, нэгдэх алхам хийсэн гэж ойлгоорой” хэмээн хээвнэг хэлж суусан нэгэн. Ямартай ч Ардын намд эргэн ирээд албан тушаалаас буусангүй. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний, энэ оны эхнээс Л.Оюун-Эрдэнийн танхимд Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байна. Албан тушаал, томилгооны сургаар үг, хэлээ хурцалж, айхав тар ширүүн шүүмжлэлийг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хаяглаад эхэлдэг нь андашгүй. Ямар сайндаа л МАН-аас гарна гээд намын бүлгийнхээ хуралд бүр суухаа болиход нь тухайн үеийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг “Байнга шантааж хийдэг” хэмээн тодотгож байсан удаатай. Харамсалтай нь, тэр өөрөө түүнийг танхимдаа сайдаар томилж байв. Ай, Ардын намынхан Ц.Даваасүрэнд асар их “өр”-тэй гэлтэй. Эсвэл тэр амандаа багтааж, албан тушаалд “очоод” байдаг нь энэ намын дотроос ч, гаднаас ч шантаажилж, барьцаалж дөнгөдөг “чадвар”-ынх нь биз. Тэр ямар ч сэдвээр популизм хийж, юуг ч жадлан эсэргүүцэж, саад, дөнгө тавьж чаддагийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй зууралдсан он жилүүд батална. Түүнчлэн түүний охин нь АНУ-д инженерийн чиглэлээр 2012-2016 онд буюу УИХ-ын гиш үүн, Төсвийн байнгын хорооны дарга байхад нь Боловсролын зээлийн сангаас 191 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар сурсан нь өнгөрсөн хавар ил болж, дуулиан тарьсан юм.