БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдсон. Улмаар тус наадмыг 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гаргасан юм. 1951 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Азийн наадам нь Азийн олимпын зөвлөлийн ивээл дор болдог байна.
БНХАУ-ын баруун хойд зүгт орших 10 сая хүн амтай тус хот 2015 онд Азийн наадам зохион байгуулах эрхээ авч, энэ удаагийн наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орон оролцоно. Тамирчид 40 спортын 61 төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд электрон спорт, бүжгийн спорт (break dance) наадмын хөтөлбөрт анх удаа багтжээ.
Монголын баг 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Монголын баг тамирчид "Тегеран - 1974" Азийн наадмаас эхлэн нийт 11 удаагийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд байна.