Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Буянт-Ухаа ОУНБ дахь "Улсын бүртгэлийн нэг цэг" есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн бямба гарагт иргэдэд бүртгэлийн үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмж, иргэдийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Товчхондоо, иргэд амралтын өдрөөрөө тус цэгээр үйлчлүүлж иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.