Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ерөнхий сайд Фумио Кишида сайд нарынхаа хүсэлтийг хүлээн авав гэж Кyodo агентлаг мэдээллээ.
Ерөнхий сайд эрх баригч эвсэл дэх Либерал ардчилсан намын түнш Комэйто намын дарга Нацуо Ямагучитай Засгийн газрын танхимыг бүрдүүлэх асуудлаар ярилцсаны дараа шинэ засгийн газар байгуулагдана. Түүнийг Японы эзэн хаан Нарухито батламжлах ёстой.
Засгийн газрын 19 сайдын 13-ыг нь солих бөгөөд тэдний 11 нь анх удаа тус албан тушаалыг авах аж. Шинэ засгийн газарт таван эмэгтэй ажиллах юм байна.
Энэхүү алхмыг Японы эрх баригчид ээлжит бус сонгууль болох гэж байгаатай холбогдуулан иргэдийн дунд нэр хүндээ нэмэгдүүлэх, тэдний дэмжлэгийг авах зорилгоор хийж буй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.