Сүүлийн үед иргэд коронавирусийн цар тахал үед анх олон нийтэд дэлгэн харуулж байсан 100 хүн хүлээж авах хүчин чадалтай, 6.5 сая еврогийн үнэ бүхий хөдөлгөөнт хээрийн эмнэлгийг "Эрэн сурвалжилж" байна. Магадгүй хээрийн эмнэлгийг анх сүр дуулиантайгаа дэлгэн харуулж, ковид хүндэрсэн үед ашиглана гэж байсан ч үүнээс хойш сураг алдарсан нь ийнхүү хардлага төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
Тэгвэл хээрийн эмнэлгийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас
"Хээрийн эмнэлэг Онцгой байдлын ерөнхий газрын 115-р ангид байгааг УОК, ОБЕГ-аас мэдээлж байна. Хамгийн сүүлд энэ оны зургаадугаар сард зохион байгуулсан газар хөдлөлтийн сургалтын үеэр ашигласан. Хээрийн эмнэлгийг ашиглахдаа ойролцоо эмнэлэггүй буюу эмнэлэг нурсан, ашиглах боломжгүй үед эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлэх зорилгоор ашиглах зориулалттай" хэмээн мэдээллээ.