Дундговь аймаг 2 дахь удаагаа “УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” урлагийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
“Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газарт дөрвөн жилд нэг удаа, байгалийн задгай театрт болдог урлагийн их наадам энэ сарын 11-12-ны өдрүүдэд болно.
Хоёр өдрийн турш зохион байгуулагдах урлагийн их наадамд олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг багтаасан ба дотоодын болон гадаадын жуулчид, үзэгч, сонирхогч, оролцогчдын сонирхлыг татахуйц болдгоороо онцлогтой.