Маш олон шалтгааны улмаас мэдрэл сульдал буюу архаг ядаргаа үүсдэг. Архаг ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй. Харин үүсгэгч хүчин зүйл, шалтгааныг харгалзан эмчилгээ хийгддэг. Тухайлбал сэтгэл зүйн гаралтай ядаргаа байвал стресс тайлах арга, амьдралын буруу хэвшлээс болж архаг ядаргаа үүссэн бол зөв дадлыг хэвшүүлэх сэтгэл заслын аргуудыг ашиглана. Мөн хамгийн чухал аргуудын нэг бол чанартай нойр авах, дасгал хөдөлгөөн зайлшгүй юм. Хэрэв бие махбодын эмгэгийн шалтгаантай үүссэн бол суурь эмгэгийг эмчлүүлэх шаардлагатай. Иймд стресс, архаг ядаргаа үүсгэгч дараах хүчин зүйлсийг ЭМЯ-аас танилцуулж байна.
Архаг ядаргаа үүсгэгч хүчин зүйлс:
Сэтгэл хөдлөлийн хүчин зүйлс
• Уурлах бухимдах
• Айх, санаа зовох
• Сэтгэл түгших
• Сэтгэл гутрах
Нойртой холбоотой хүчин зүйлс
• Нойрон дундаа сэрэх
• Өглөө эрт сэрэх
• Хар дарж зүүдлэх
• Нойргүйдэл гэх мэт нойрны хямралууд
Амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс
• Хэт ачаалалттай ажиллах
• Ажил амралтын дэглэмээ зохицуулахгүй байх
• Тогтмол цагт унтахгүй байх
• Буруу хооллолт
• Архи, тамхины хэрэглээ
• Дэлгэцийн хэрэглээ
• Хөдөлгөөний хомсдол
• Таргалалт
• Бусад буруу хэвшлүүд
Бие махбодтой холбоотой хүчин зүйлс
• Цус багадалт
• Гуурсан хоолойн үрэвсэл
• Гуурсан хоолойн багтраа (астма)
• Чихрийн шижин
• Бамбай булчирхайн эмгэг
• Үе мөчний эмгэгүүд
• Халдварт өвчнүүд
• Тархины судасны эмгэгүүд
• Тархины гэмтэл
• Ханиад томуу, амьсгалын замын үрэвсэл
• Архи, мансууруулах бодисын хордлого
• Архаг өвдөлт
• Бусад бие махбодын эмгэгүүд