Өнгөрсөн 7 хоногийн байдлаар 5932 иргэн ибаримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ
ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Тэгвэл 07.21-нээс 07.28-ны өдрүүдэд 5932 иргэн, 6831 удаагийн гүйлгээгээр нийт 394 сая 771 мянга 200 төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ. ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.