Өнөөдөр гадаа 24 хэмийн дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1. Өнөөдөр бол жилийн 201 дахь өдөр бөгөөд он дуусахад 164 хоног үлдлээ.
2. Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орно.
3. Билгийн тооллын 3, Эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Түүнд төрсөн хүмүүн хоёр хоног есөн сард үл үхвээс их хилэнцтэй, баялаг, яриа ихтэй, сэтгэл муутай, жараас ная хүрч наслана гэж номлосон. Өвчин болвол арав хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Хулгайд алдвал зүүнээс ирсэн хоёр хүмүүн хулгайлаад хойшоо одсон, эд түүнийхээ төлөө маргалдаад нэгэн нь эргүүлж тушаана. Зүүн нүд татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие таталзвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3432.00, зарах нь 3445.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.10, зарах нь 38.30, харин юань авах нь 481.00, зарах нь 489.00 вон авах нь 2.65, зарах нь 2.70 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд “Сарлагийн наадам-2023”-ыг зохион байгуулж байна. Аялал жуулчлалын уг эвент 2 өдөр үргэлжилнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Африкийн улсуудын Мод тарих үндэсний өдөр.
- Мөн өнөөдөр Коста Рикад Инженерүүдийн баярын өдөр тохиож байгаа юм байна.
- Колумба улс Тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
- 2015 онд АНУ болон Куба улсууд дипломат харилцаагаа сэргээжээ.
- 1949 онд Израйл болон Сири 19 сарын дайныг эцэслэх гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1940 онд Дани улс Үндэсний лигээс гарчээ.