Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг орон сууцны барилгын 3 дугаар давхрын цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 17-ны өдрийн 13.43 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход С /43 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.