Аэро Монголиа компанийн агаарын хөлгийн Улаанбаатар- Баян-Өлгий чиглэлд өнөөдөр 14.45 цагт нисэх байсан онгоцыг 10.00 цагт нислэг цуцлагдсан гэж гэнэт мэдээлэл өгчээ. Нислэг цуцлах гэж байгаа бол багадаа 24 цагийн өмнө мэдэгдэж, мэдээлэл өгөх ёстой байх.
Гэвч мэдээлэл өгөлгүйгээр тодорхой бус шалтгаанаар гэнэт цуцлагдлаа, өөрсдөө учраа ол гээд хаячихлаа гэж гадаадын иргэд гомдолтой байна.
Тухайн иргэд өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-нд нисээд, долоодугаар сарын 8-нд буцаж ирэх төлөвлөгөөтэй байжээ. Мөн долоодугаар сарын 8-ны нислэг нь, нисэх нисэхгүй нь тодорхой биш.
Монгол Улсын Засгийн газраас 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авна гээд байдаг. Нислэгийн компани байгаа царайг хараач ээ!!. Ийм бүдүүлгээр хүний нислэг цуцалж болдог юм уу. Энэ талаар Аэро Монголиа кампаниас мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй.