Ховд аймгийн Алтай сумын Алтангадас баг, “Тогоон гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 300 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км/-т ачааны автомашин замын хажуу руу онхолдож, 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 07.30 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход Цэцэг сумын Хөшөөтийн уурхайгаас Булган сумын Ярантын боомтын чиглэлд иргэн О /34 настай, эрэгтэй/-ийн жолоодон нүүрс тээвэрлэж явсан “Бенз” загварын ачааны автомашин онхолдож автомашины бүхээгт жолооч О хавчуулагдсан байсныг 10.34 цагт эсэн мэнд гаргаж, тус сум дахь Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.