Урин дулаан цаг болж аялал зугаалга ихэссэнтэй холбогдуулан иргэдийг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг ГССҮТ-өөс анхаарууллаа. Амралт, зугаалга идэвхэждэг яг энэ үед, ялангуяа орон нутгийн замд осол аваар цөөнгүй гардаг гэнэ. Иймд өөрийн болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд сэрэмжтэй, хянамгай байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш улсын хэмжээнд зам, тээврийн 5629 осол бүртгэгдсэнээс 71.8 хувь нь нийслэлд, 28.2 хувь нь орон нутагт гарчээ. Үүний 259-д нь хүүхэд өртөж, 13 нь амиа алджээ. Осолд өртсөн хүмүүсийг оношоор нь авч үзвэл тархины, өвдөг, шилбэний, шагай, тавхайн гэмтэл зонхилж байгааг гэмтлийн эмч нар дурдлаа.
Бэлтгэсэн: Н.Мишээл