Өнөөдөр гадаа 20 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Зургаадугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1. Өнөөдөр жилийн 178 дахь өдөр юм. Мөн он дуустал 187 өдөр үлдэж байна.
2. Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 11 хэм дулаан байх нь ээ.
3. Билгийн тооллын 9. Өвчнийг таслах, хуран үйлдэхүй, үсэг зурхайд суралцах, бэр буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Түүнд төрсөн хүмүүн найман хоног, найман сар, найман жилд эс үхвэл үнэн өгүүлэгч,дээд мэдэлтэн, мэргэн ариун явдалт, амьтанд туслагч нэгэн болно. Наян найм хүрч наслана гэж номлосон. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Хулгайд алдвал хулгайч нь шар цайвар царайтай, хулгай дээрэмд баясагч, муу хувцас өмссөн тэр хүмүүн зүүн зүгт аваачаад яргачинд өгсөн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Нохой уливал хааны үйлийг үйлдэх хэрэг гарна. Хэрээ дуугарвал улай үзюү. Тагнай эрвэгнэвэл гэрт үзэсгэлэн болно. Бүх бие таталзвал эд олох болно. Шилбэний мах татвал буянтай болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирнэ.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3429.00, зарах нь 3434.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 40.50, харин юань авах нь 477.00, зарах нь 480.00, вон авах нь 2.61, зарах нь 2.63 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 08.30-10.00 цагт “Интер ном”-ын кофешопт: “Тогтвортой хөгжлийн боловсролын шинэ хандлага” сэтгүүлчдийн өглөөний уулзалт-сургалт болно. Утас: 9908-2638.
- 09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын албан ёсны нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон үг хэлнэ. Чуулга уулзалт “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” сэдвээр үргэлжилнэ.
- 09.00 цагт “Блью Скай” зочид буудалд: Ойн газраас “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM) төсөл”-ийн хүрээнд “Ойн тогтвортой менежментийн судалгаа ба бодлогын шнэчлэл” олон улсын зөвлөгөөн болно. Утас: 9666-0394.
- 09.30-17.30 цагт “Туушин” зочид буудалд: “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа,, цөмийн аюулгүй байдал, ажиллагааны олон улсын эрх зүйн хэрэгсэл” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 9516-1655.
- 10.00 цагт УИХ-ын Ажлын хэсэг болон байнгын хороо хуралдана.
- 14.00-17.00 цагт “Блью Скай” зочид буудалд: “ХЭҮК иргэний нийгмийн түншлэл” ээлжит 20 дахь уулзалт болно. Утас: 320284.