"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 өдөр үргэлжилж завсарласан. Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг завсарласан. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх ажиллагаандаа орсон. Өнөөдөр дүгнэлтээ танилцуулж байна
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хахууль өгч, НВЦ компанийн захирал Баатарбилэгийн шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд 2017 оны 9 сарын 19-ны өдөр Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан нь мөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж гэм буруутайТ тооцов.