Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар “Орхон” голд нэг хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 25-ны өдрийн 14.05 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн М /25 настай, эрэгтэй/-г 06.25-ны өдрийн 14:26 цагаас мөн өдрийн 21:35 цаг хүртэл “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл “Орхон” голын 3 м-ийн гүн усанд 4 удаа шумбаж, завиар усаар урсаж, эрэг дагуу явганаар 42 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:35 цагт түр зогсоосон. 06.26-ны өдрийн 05:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж 05:35 цагт осолдсон газраас баруун хойд зүгт 6 км-т голын усан дотроос цогцсыг олж гаргасан байна.