Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт олон улсын чуулган”-ыг өчигдөр Улаанбаатарт эхлүүллээ. Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг чуулган нь бүс нутаг, олон улсын түвшинд ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, сайн туршлагаа солилцох зорилготой. Чуулганы үеэр “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг болж буй юм.
Манай улсын хувьд ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн тодорхойлж, эрх зүйн болон ногоон бизнесийн орчныг сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах шаардлагатайг дотоод, гадаадын мэргэжилтнүүд илэрхийллээ. Ялангуяа нүүрстөрөгчийн татвар болон ногоон санхүүжилтийн орчноо тодорхой болгох, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүд нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал аж. Мөн Үндэсний одорхойлсон хувь нэмрээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоог БОАЖЯ-наас гаргасан байна. Тодруулбал, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар болон хог хаягдлаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг тооцох зорилт тавьсан. Улмаар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 16.9 сая тонн буюу 27 хувиар бууруулж бүс нутаг, олон улсын хэмжээнд хувь нэмрээ оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг чуулганы үеэр танилцууллаа. Үүний хүрээнд жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс багагүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулах юм. л чуулганы үеэр ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд шаардлагатай институтийн чадавхыг бэхжүүлэх, эдийн засгийн салбаруудын уялдаа холбоо, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн өнөөгийн байдал, олон улсын хандлага, стандарт, шинэ арга хэрэгслүүдийн талаар болон дэвшилт технологи, инновац, ногоон хөдөө аж ахуй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарыг хэрхэн хөгжүүлэхийг хөндөн ярилцах юм. Мөн тогтвортой санхүүгийн замын зургийн хэрэгжилтийн явцыг дүгнэх, Монголын тогтвортой санхүүжилтийн аксономыг (шалгуур үзүүлэлт) батлан танилцуулах аж. уулганд 24 орны төлөөлөгч оролцож байна.