Манай улс 34 улсын иргэнийг 2023-2025 он дуустал 30 хүртэлх хоногоор визгүй зорчуулах шийдвэрийг энэ оны эхээр гаргасан. Ингэснээр 61 орны иргэн Монголд визгүй зорчих боломж бүрдсэн юм. Харин энгийн паспорттой монголчууд 25, албаны болон дипломат паспорттой нь 36 улс руу 14-90 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй байсан. Тэгвэл үүн дээр нэмээд 34 орон руу монголчууд визгүй нэвтрэх боломжтой болсныг Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээлэв.
Энэхүү шийдвэр нь БНСУ-аар дамжин ирж буй иргэдэд л үйлчлэх гэнэ. Тодруулбал, Өмнөд Солонгосын визийн шаардлагыг хангасан монгол иргэд Америк, Австри, Австрали, Англи, Канад, Шинэ Зеланд, Грек, Нидерланд, Норвег, Дани, Герман, Латви, Румын, Люксембург, Литва, Лихтенштайн, Мальта, Бельги, Болгар, Кипр, Швед, Испани, Словени, Чех, Ирланд, Исланд, Эстони, Итали, Хорват, Португал, Польш, Франц, Финланд, Унгар луу нэг сарын хугацаатай визг үй нэвтэрч болох нь. Тухайн улсад хууль бусаар оршин сууж байсан түүхгүй, сүүлийн гурван жилийн хугацаанд БНСУ-ын хилээр саадгүй нэвтэрсэн, хууль зөрчсөнөөс үүдэлтэйгээр торгууль төлж, албадан гаргуулж байгаагүй иргэдийг энэ боломжийг ашиглах нөхцөл хангасан гэж үзэх аж. Тэрчлэн тухайн орны онцлогоос хамаараад зарим цахим системд холбогдсон байх гадаад паспортдоо визийн стикер наалгасан байх зэрэг шаардлага тавих нь.