Марин Ле Пен Марин болон түүний удирддаг “Үндэсний нэгдэл” намын 23 гишүүнийг 2004-2016 онд Европын Холбооны "нийгмийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан" хэргээр шүүх хурал Парис хотод эхэлжээ.
Тэднийг Европын парламентаас олгосон мөнгийг депутатуудын туслахудыг ажилд авах нэрийдлээр зөвхөн “Үндэсний нэгдэл” намд ажиллаж байсан туслахуудад зориулан ашигласан гэж буруутгаж байгаа юм.
Намын үүсгэн байгуулагч Жан-Мари Ле Пен эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцохгүй аж.
Мөн Марин Ле Пенийг Европын парламентаас мөнгө угаах “төвлөрсөн систем” бий болгосон гэж үзэж байгаа бөгөөд нийт хохирлыг ойролцоогоор 6.8 сая евро хэмээн тооцжээ.
Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 10 жил хорих, нэг сая еврогоор торгох, 5-10 жил төрийн албанд сонгогдох боломжгүй болох юм.
Энэ тохиолдолд Ле Пен 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно.
Гэсэн хэдий ч Franceinfo радиогийн тэмдэглэснээр энэ арга хэмжээ болзолтой байж магадгүй, эс тэгвээс Ле Пен давж заалдах шатны шүүхэд давж заалдаж болно. Гэхдээ 2027 оны тавдугаар сард болох сонгуулийн өмнө эцсийн шийдвэр гарах эрсдэл хэвээр байна.
Парисын прокурорын газраас өмнө нь мэдээлснээр, 2014 оны 6-р сард Европын залилангийн эсрэг алба (OLAF) “Үндэсний нэгдлэл” намын депутатуудын туслахуудын "хөдөлмөрийн зохисгүй нөхцөл"-ийн талаар нэрээ нууцалсан мэдээллийн дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм.
2016 оны арванхоёрдугаар сард тус намын хэд хэдэн гишүүдийг нэгжлэг хийсний дараа прокурорын газраас “Европын парламентын гишүүдний албан тушаалаа урвуулан ашиглаж, зохион байгуулалттай бүлэглэлд залилан мэхэлсэн” болон “баримт бичиг хуурамчаар үйлдсэн” гэсэн зүйл ангиар мөрдөн шалгаж эхэлжээ.
Шүүх хурал арваннэгдүгээр сарын 27 хүртэл үргэлжилэх бөгөөд шийдвэр нь 2025 оны эхээр гарах юм байна.