Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан гар бууны сумтай карабины УАШТ-ий шилдгүүд тодорлоо. Энэ удаа 32 тамирчин оролцож, ур чадвараа сорьсноос оптик харааны хэрэгсэлтэй ангилалд хувийн дүнгээр О.Энхболд улсын аварга болсон юм. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн С.Дашдэмбэрэл мөнгө, Б.Соронзонболд хүрэл медаль зүүв.
Эмэгтэйчүүдээс Т.Хулан, Ш.Оюун-Эрдэнэ, А.Цовоо нар эхний гурван байрт шалгарлаа. Багийн төрөлд “Black mamba” багийнхан (О.Энхболд, Э.Оюут, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтаншагай) түрүүлж, “Zev”-ийн буудагчид (Ц.Адилтулга, Н.Гантулга, П.Эрдэнэбилэг, Х.Тэмүүжин) аман хүзүүдэж, “Peak”-ынхан (С.Дашдэмбэрэл, Н.Жасрай, Т.Хулан, Г.Ганзориг) III байр эзэлсэн юм. Халз буудлагын уралдаанд П.Эрдэнэбилэг, Т.Хулан нар тэргүүлжээ.