Монголчууд Австралийн хууль, журам, ёс заншил, соёлын талаар ойлголт, мэдлэггүйгээс гэмт хэрэг, зөрчилд санамсаргүй байдлаар хол богдох тохиолдол ихэссэнийг тус улсын ЭСЯ наас мэдэгдлээ. Өдгөө Австралид 11 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд шинээр ирэгсдийн тоо сүүлийн үед тогтмол нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ төрлийн хэрэг, зөрчил түгээмэл гарах болжээ. Хүний хөгжлийн индекс, амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, иргэний чөлөөт үзэл болон улс төрийн эрхийн үзүүлэлтээр дэлхийд тэр гүүнд бичигддэг тус улсын хууль, журмаар бол бага насны хүүхдийг олон нийтийн газар нүц гэн авч явах, бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх зэрэг нь ноцтой зөрчилд тооцогддог юм байна. Га¬даадынхан үүнийг мэдэхгүйгээс буруутах тохиолдол элбэг аж. Иймд монголчуудыг Австралийн муж, бүс нутгийн хууль, тогтоомжийг сайтар судалж, чанд мөрдөж, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэхийг анхаарууллаа. Мөн анхаарал болгоомжгүйн улмаас осолдох, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиодол ч монголчуудын дунд цөөнгүй гардгийг сануулав.