Д.Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын II сургуулийн 5Ж ангийнхан өглөө бүр 10 минутын уншлага хийдэг. 5Ж ангийн багш нь боловсролын удирдлагын магистр, АБТА, тэргүүлэх зэрэгтэй Б.Эрдэнэчулуун. Арваннэгдүгээр сараас хойш сурагчид өдөр бүр ном уншиж эхэлжээ. Улмаар алдаагүй зөв цэвэр бичихээс гадна эх зохиож, цэгцтэй найруулахад суралцаж байгаа аж.
Гэрэл зургийг Г.Пүрэвням