Олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандтай ярилцлаа.
-Та “Феминист гадаад бодлого”-ын талаар болон Монгол Улсын хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлжболохарга хэмжээний ту хай судалгаа хийсэн нь сонирхолтой санагдлаа. Феминист гадаад бодлого гэжюуг хэлээд байна вэ?
-Олон улсын хэмжээнд жендерийн тэгш байдлын талаар ярьж байна. Энэ ойлголтыг Шведийн Гадаад хэргийн сайд Маргот Валштрөм 2014 онд анх бий болгож, 3R гэсэн зарчмыг дэвшүүлсэн. Энэ нь rights буюу жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтай тэмцэх замаар хүйсийн эрх тэгш байдлыг хангах, representation буюу шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, resource буюу бүхий л нөөцийг ашиглахдаа бас л хүйсийн тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим юм. Ерөнхийдөө гадаад бодлогын төвд эрх тэгш байдлыг бий болгох асуудлыг тавина гэсэн үг. Дараа нь үүнтэй адил бодлогыг Канад Улс хэрэгжүүлж, 2016 онд “Феминист олон улсын тусламжийн бодлого” хэмээх баримт бичиг баталсан. Өөрөөр хэлбэл, тус улсын хөгжлийн албан ёсны тусламж нь ямар чиглэлтэй байх вэ гэдгийг тодорхойлсон байгаа юм. Цаашлаад Австрали улс энэ бодлогыг хэрэгжүүлж, бүх тусламжийнхаа 80 орчим хувийг жендерийн эрх тэгш байдлыг хангахад зориулж эхэлсэн. Улмаар 2018 он гэхэд дипломат төлөөлөгчийн газрууд, Элчин сайдыняамд, Гадаад харилцааны яамныхаа удирдах албан тушаалтнуудын 40 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж чадсан байна. Хөгжиж буй орнууд болох Мексик болон Ливи улс феминист гадаад бодлого хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Ливид Үндэсний эвлэрлийн Засгийн газар байгуулагдаж, тус улсын Гадаад хэргийн сайдаар эмэгтэй хүн томилогдсон бөгөөд гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийг феминист гадаад бодлого хэмээн зарласан билээ.
Эндээс харвал, феминист гадаад бодлого нь маш олон салбарыг хамарч байгаа юм. Үүнд хамааралтай өөр нэг зүйл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “1325” гэсэн тогтоол. Дэлхийд болж буй зэвсэгт мөргөлдөөн, аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсэхэд хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их хохирдог. Тэдний эрх ашгийг хамгаалах, энхийн хэлэлцээ хийхэд эмэгтэйчүүдийг оролцуулах, эмэгтэй энхийг сахиулагч нарыг дэмжих зорилт дэвшүүлэн эл тогтоолыг баталсан байдаг.
-Уучлаарай, “феминист” гээд тодорхойлчихоор эмэгтэйчүүдийг илүү хамаатуулаад байгаа ч юм шиг. Уг нь жендерийн эрх тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш шүү дээ. “Феминист гадаад бодлого” гэжтодорхойлсон тухайд та юу хэлэх вэ?
-Олон улсын харилцаанд феминизмийг ямар байдлаар авч үздэгийг товч тайлбарлая. Жишээ нь, цөмийн зэвсэг болгон нэртэй байдаг. Энэ зэвсэг үй олноор нь устгах шинж чанартай учраас эрэгтэй нэртэй байх нь олонтоо. Учир нь цөмийн зэвсэг бол хүч чадал, давамгай байдлын илэрхийлэл болж байдаг. Японы Хирошима, Нагасакид хаясан атомын бөмбөг гэхэд “Бяцхан хүү”, “Тарган эрх” гэдэг нэртэй байсан. Нөгөөтэйгүүр, Орос ялалт байгуулсан 1945 оны дайныг “эх орны” хэмээн тодотгодог. “Эх” гэдэг үгийг хэрэглээд байгаа биз. Өөрөөр хэлбэл, хүч султай хэсгийг эмэгтэй хүйсээр төлөөлж байгаа юм. Улс орны харилцааг ч “ах, дүүгийн” хэмээн тодотгодог. “Ах” гэхээр бүгдийг сайн мэддэг, “дүү” нь үгийг нь сайн сонсох ёстой гэсэн зарчим автоматаар дээр, доор гэсэн зааг, ялгаа гаргадаг. Хүний оюун санаанд тогтсон ойлголтыг ашиглаад байгаа юм. Жишээ нь, Америк, Австрали, Шинэ Зеландын аюулгүй байдлын хэлэлцээр гэж байсан юм. Тус хэлэлцээрээс Шинэ Зеланд гарсан шалтгаан нь тухайн улсад АНУцөмийн хошуутай хөлөг онгоцоо байрлуулах гэж санаархсантай холбоотой. Америкийн зүгээс “Бид ах чинь, илүү ихийг мэддэг учраас танайд үүнийг байрлуулна” гэж хандсан байдаг. Үнэндээ эдгээр улс зэрэг шахам үүссэн байгаа шүү дээ. Бидний хувьд ч тэр “ах” гэж үздэг орнуудтайгаа ижил, ойролцоо цаг үед үүсэж бий болсон байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаан дахь энэ мэт ойлголт нь зөвхөн хүйсийн тухай биш байдаг. Олон улсын харилцаа ч эрх тэгш өрнөх ёстой гэсэн үг. “Эгч, дүүгийн харилцаатай хотууд” гэж ярихыг ч та сонссон л байх. Энд зэрэг, дэвийн асуудал л яриад буй хэрэг. Нөгөө талаас өмнө нь олон улсын харилцаанд хүчний талаар л судалдаг байсан бол одоо энэ мэт ойлголтоор улс хооронд өрнөж буй эрх тэгш бус харилцааг тайлбарлах болсон.
-“Феминист гадаад бодлого” нь нэлээд шинэ, сүүлд гарсан ойлголт байна. Ингэж тодорхойлсноор үүнийг хэрэгжүүлсэн улс оронд ямар ахиц, дэвшил гарсан байдаг юм бол. Нөгөө талаас сая таны дурдсан орнуудад харин жендерийн тэгш байдлыг илүүтэй хангаж, эмэгтэйчүүдийг дэмждэг гэдэг. Өөрөөр хэлбэл, суурь бодлого, өмнө нь баримталж ирсэн зарчмаа л ингээд тодорхойлчихов уу?
-Эдгээр улсын жендерийн үзүүлэлт нь дэлхийд дээгүүрт ордог л доо. Гэсэн ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай түвшинд хүрээгүй л байна. Франц улс гэхэд феминист гадаад бодлого хэрэгжүүлэхээ зарлангуутаа 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Европын орнуудад ажиллаж байсандипломат ажилтнуудынхаа тал хувийг эмэгтэй болгох зорилтдоо амжилттай хүрсэн байгаа юм. Үүнээс гадна удирдах түвшинд, Элчин сайдаар ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хувь 11 байсныг 28 болгож өсгөсөнбайхжишээтэй. Мөн хөгжлийн албан ёсны тусламжийнхаа 75 хувийг зөвхөн жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрт зориулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ бодлогыг том зургаар нь харвал шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд, манайх шиг, гадаад улсуудаас хөгжлийн албан ёсны тусламж авдаг орнуудын хэрэгжүүлэх арга хэмжээ, зээл, тусламжаа зарцуулах чиглэл өөрчлөгдөж байгааг сайтар анзаарах хэрэгтэй.
Эдгээр оронд ажиглагдсан нэг зүйл нь Гадаад хэргийн сайд, эсвэл Ерөнхий сайдаараа эмэгтэй хүнийг томилсноор феминист гадаад бодлого явуулсан байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэвэл ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок албан тушаалдаа ороод феминист бодлого явуулахаа зарласан. Эндээс харвал, эмэгтэйчүүдийн манлайлал феминист гадаад бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлэхэд маш чухал байгаа юм. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буйэрэгтэйчүүдийг муу гэж байгаа юм биш шүү. Нөгөө талаас жижиг орнууд энэ бодлогыг хэрэгжүүлэх хандлагатай байдаг. Учир нь их гүрнүүд дэлхийн энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, дайн байлдаан гэх мэт олон улсыг хамарсан асуудлыг хүч түрж шийдвэрлэж чаддаг. Харин эдгээр асуудлыг шийдвэрлэхэд жижиг орнуудын нөлөөлөх чадвар бага. Нөгөө талаас их гүрнүүдийн эрх ашиг нь төдийлөн хөндөгддөггүй учраас феминист гадаад бодлого, жендерийн тэгш байдлыг хангах гэх мэт асуудлын талаар жижиг орнууд дуугарчэхлэхэд саад болдоггүй. Жендерийн үзүүлэлт өндөр, тухайлбал, Скандинавын орнууд эрх тэгш, жигд хөгжил бий болгож чадсан байдаг.
-Манай Гадаад харилцааны сайдаар эмэгтэй хүн ажиллажбайна. Монгол Улс феминист гадаад бодлого хэрэгжүүлж байгаа юу. Бас манайх жижиг улс шүү дээ.
-Гадаад харилцааны сайдаар томилогдсон анхны эмэгтэй нь Б.Батцэцэг биш л дээ. 1998-2000 онд Н.Туяа, 2007-2008 онд С.Оюун Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Манай улс Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг ирэх зургадугаар сард зохион байгуулах гэж буйзэргээс эмэгтэй манлайлал харагдаж байгаа. Мөн сайд Б.Батцэцэг олон улсын эмэгтэй сайд нарын өөр бусад хурал, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь анзаарагддаг. Түүнчлэнсүүлийн жилүүдэд Гадаад харилцааны яаманд ажиллах болсон эмэгтэй дипломатч, Элчин сайд нарын тоо нэмэгдэж байгаа. Энэ нь Монгол Улс феминист гадаад бодлого тийш тодорхой алхам хийж байгаа гэж судлаачийн хувьд хэлэхээр байна.
Нөгөө талаас манай улс феминист гадаад бодлого хэрэгжүүлнэ гэж зарлаагүй ч идэвх, оролцоо сайтай байсан гэж хардаг. Хамгийн эртний жишээ гэвэл 1965 онд “Нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг роль” семинарыг Улаанбаатарт зохион байгуулсан юм билээ. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай тогтоолыг манай улс санаачилсан юм. Түүнчлэн тус байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажилласан байдаг. Үүнээс гадна эмэгтэйчүүдтэй холбоотой олон улсын томоохон гэрээ, хэлэлцээнд идэвхтэй оролцож ирсэн түүхтэй. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц боловсруулах, НҮБ-ын Ерөнхий ассамблейн гуравдугаар хорооны ажлын хэсгийн даргаар 1977 онд монгол эмэгтэй ажиллаж байсан. Энэ мэтчилэнэмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг маш их анхаарч, шийдвэрлэхэд нь хувь нэмрээ оруулсан байх юм.
Мөн манайх хоёр их гүрний дунд оршдог учраас геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан жендер, боловсрол, хүүхэд гэх мэт бүх улсын хүлээн зөвшөөрдөг сэдвийг барьж авч ажилладаг гэж хэлж болно. НҮБ-ын “1325” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох 872 эмэгтэй ахлагч, офицерыг илгээгээд байна.
-Феминист гадаад бодлого хэрэгжүүлэхнь жендерийн тэгш байдлыг хангахын төлөөх үйл ажиллагааны нэг л хэсэг нь. Жендерийн эрх тэгш байдлыг бүхий л салбар, түвшинд хангах бодлого манайд цаасан дээр байгаа ч бодитой хэрэгжсэн нь хангалтгүй санагддаг. Сүүлдээбараг улиг болох шинжтэй. Энэ тухай юу хэлэх вэ?
-Хүн амын тоотойгоо харьцуулаад харвал манайд эмэгтэйчүүдийн оролцоо ерөнхийдөө гайгүйд тооцогддог. Хамгийн их асуудал үүсэж байгаа салбар нь улс төр, тэр дундаа УИХ, Засгийн газар, яамдын түвшний оролцоо бага байгаа явдал. Үүнд улс төрийн намын санхүүжилт, сонгуульд нэр дэвшүүлэх журам гээд олон зүйл нөлөөлж байгаа. Нийгмийн баялаг хүйсийн ялгаатайгаар хуваагдсан нь Монголд төдийгүй олон улсад түгээмэл байгаа юм. Эдгээрийг шийдвэрлэх зохицуулалтыг холбогдох хуульд тусгахаас гадна эмэгтэйчүүд өөрсдөө үүний төлөө шаардлага тавьдаг байх ёстой. Скандинавын орнуудад 1970-аад онд болсон явдлаар жишээ авъя. Улс төрийн томоохон намууд эмэгтэйчүүдийг олноор нь нэр дэвшүүлэхгүй бол танайхыг дэмжихгүй гэсэн бойкот хийсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор намууд эмэгтэйчүүдийг дэмжих механизмыг зөвхөн төр гэлтгүй, тал талаасаа дэмжиж, бий болгосон юм билээ. Түүнчлэн манайх шиг уламжлалт нийгэмд жендерийн талаарх хэвшмэл ойлголтыг халах ёстой. Өөрөөр хэлбэл, жендерийн тэгш байдлыг хангахад цогц бодлого, үйл ажиллагаа шаардлагатай.
Ер нь гадаад бодлого маш олон талтай. Монгол Улсын гадаад бодлого, дипломат ажиллагааных нь зөвхөн нэг тал нь энэ байгаасай гэж хүссэндээ ингэж яриад байгаа юм. Бусад улс орны чиг хандлага ч ийшээ чиглэж байна. Манай улсын хувьд ч тэр Монгол гэж ийм орон байдаг гэдгээ энэ мэт сэдэв, асуудлаар таниулж, эерэг мессеж өгч байх хэрэгтэй. Гадаад бодлогын хүрээнд өнөөдөр хэрэгжүүлсэн ажил маргааш мөнгө болж ирдэггүй. Хүмүүсийн зарим нь ингэж харж, хүлээгээд байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогын үр дүн урт хугацаандаа гардаг. Жишээ нь, манай “гуравдагч хөрш”-ийн бодлогын үндэс, суурь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер 1990 онд айлчлахдаа “Монгол Улсын гуравдагч хөрш нь АНУбайхад таатай байх болно” гэх агуулгатай зүйл хэлсэн байдаг. Түүнийг айлчилсан өдөр Ирак Кувейт рүү халдан довтолсон бөгөөд АНУтус цэргийн үйл ажиллагааг эсэргүүцсэн тогтоол баталсан түүхтэй. Үүнтэй хамт манай улс Кувейтийг хамгаалсан хамтарсан мэдэгдэл гаргасан. Өнөөдрийг хүртэл Кувейтээс манай улсад үзүүлсэн тусламжийг та бүхэн санаарай. Түлэнхийн төв барихаас авхуулаад нэрлэвэл нэлээд бий. 1990 оны Иракийн довтолгоог анхлан эсэргүүцсэн Америк тэргүүтэй орнуудын нэг нь манайх байсан учраас Кувейт бидэнд ингэж тусалж буйюм. Бүх зүйлийг эдийн засгийн агуулгаар, зоосны нүхээр харах хэрэггүй. “Ковид-19” цар тахлын үед манайд харьцангуй олон орон тусалсан нь ч Монгол Улсын хэрэгжүүлж ирсэн гадаад бодлого, замналтай холбоотой.
-Та эмэгтэйчүүдийн манлайлал чухал гэлээ. Чамлалттай ч гэлээ УИХ-д 13 гишүүн сонгогдсон нь нөгөө талаар ахиц байсныг үгүйсгэхаргагүй. Гэхдээпарламентад сонгогдсон эмэгтэйчүүд алдаа гаргаж, муу ажиллаад, манлайлалгүй буйнь дараа дараагийн сонгуулиар бүсгүйчүүдийг дэмжихолон нийтийн хандлага, саналд нь нөлөөлж байна гэвэл та санал нийлэх үү?
-Эрэгтэй гишүүд үлгэр жишээч биш байхад ч тэднийг сонгосоор л байна шүү дээ. Монголын төрт ёс үүссэн цагаас л эрэгтэйчүүд биднийг удирдлаа. Тэдний дунд алдаа гаргасан нь ч олон. Улстөрч алдаа гаргасан бол хүйс гэхээс илүүтэй өөрийнх нь ёс суртахуун, соёл гээд хувь хүнийх нь хүчин зүйл нөлөөлж байгаа болов уу.