Швейцарын Женев хот дахь НҮБ-ын төв байранд, тус байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганд монголчууд бие даасан арга хэмжээтэйгээр оролцлоо. Бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, хүртээмжтэй нийгмийг бүтээх, бүгдэд тэгш боломж олгох, монгол гэдэг нэршлийг дауны хам шинжтэй хольж “хутган”, буруу, сөрөг утгаар хэрэглэдгийг олон улсад багасгах, халах зорилготой хэлэлцүүлгийгэнэүеэрөрнүүлэв. Мөн олон улсын хэд хэдэн кино наадмын шагналтай уран сайхны “Трио” киног үзүүлжээ. Хэлэлцүүлгийг удирдсан Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзоригтой холбогдож мэдээлэл авлаа. -Энэхүү 52 дугаар чуулганд Монголоос хэр олон хүн оролцов?
-Арга хэмжээг нээж Монгол Улсаас Швейцарт суугаа Элчин сайд, НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тусгай төлөөлөгч Жирард нар үг хэллээ. “Монгол аидэнтити” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгч Р.Ууганаа Шотландаас, Монгол, Канадын холбоог үүсгэн байгуулагч Б.Золзаяа Канадаас ирж оролцлоо. Мөн “Трио” кинонд тоглосон Т.Тэлмүүн хүү ээжийн хамт хэлэлцүүлэгт оролцсон.
-Хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж болох вэ?
-Даунтай холбоотой нэршлийг “монголоид” гэх үгтэй холбож хэрэглэдэг сөрөг хэвшлийг зөвхөн англи гэлтгүй, испани, франц зэрэг хэлнээс халах үйл ажиллагааг шат дараатай хийж байгаа юм. Үүний тулд НҮБ-ын хуралдааны протоколд оруулах, тогтоол гаргуулах зэрэг бодит алхмууд хийхийг зорьсон. Сайн ажиллаж, ерөнхий зөвлөмжөөс гадна тусгай тогтоол гаргуулахын төлөө хичээнэ. Бидний хүсэлтийг НҮБ онцлонавч үзэж, магадгүй жилийн дараа ч юм уу Женевийн хуралдаанаар тогтоол гаргаасай. Бид өнөөдөр бие даасан арга хэмжээ зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь бодит нэг л алхам юм. Хийх ажил их бий.
-“Трио” киног үзсэн хүмүүсийн сэтгэгдлээс хуваалцана уу?
-Үзэгчдийн сэтгэгдэл их өндөр байлаа. Тэд энэ бол зөвхөн дауны хам шинжтэй хүмүүсийн тухай бус, ер нь хүний эрх, ардчилал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд томоохон “мессеж” өгсөн бүтээл байна гэж үнэллээ. Үүнээс гадна монголчуудын үндэстний онцлогийг харуулж, байгалиа, нүүдэлчин аж байдлаа таниулсан аялал жуулчлалын чиглэлийн томоохон контент болжээ гэсэн. Монголд очиж үзэхийг хүслээ, бүр яарч байна гэсэн л хүмүүс байлаа. Хотжилт, даяаршлаас болоод устаж үгүй болж буй уламжлалт зан заншлыг сэргээхийг чухалчилсан нь мөн гүнзгий утгатайгонцолсон.
-Кинонд тоглосон Т.Тэлмүүн хүү сайн явна уу. Сэтгэл санаа дажгүй юу?
-Т.Тэлмүүн маань ээжтэйгээхамт хэлэлцүүлэгт оролцсон. Хаана яваагаа, юунд оролцож буйгаасайн ойлгож, маш баяртай байгаа. Арга хэмжээний дараа сэтгэл нь хөдлөөд бидэнд бүжиглэж үзүүлсэн. Зургаа янз бүрээр авхуулж сурч байна. Хаана, яаж зогсох, хэрхэн харахаа сайн мэддэг болсон. Бид кино урлагаар дамжуулж нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилт тавьсан юм. Үр дүн өгөх байх аа.