Хөвсгөл, Дорноговь аймгийн нутагт өчигдөр газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Ар гол” гэдэг газар өчигдөр 22:40 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 22:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг малчид "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй" гэж мэдээлжээ.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Жаргалант багийн “Хөх дэл” гэдэг газар энэ сарын 7-ны 00:15 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:18 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг дарга болон иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Сайнцагаан суманд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэнэ.