БОАЖЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Уур амьсгалын ногоон сан, Дэлхийн байгаль хамгаалах сан, МУИС хамтран ирэх сарын 17-нд бакалавр, магистрын түвшний суралцагчдын дунд “Судлаач оюутан-2022” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах нь. Биологи, экологи, байгаль хамгааллын чиглэлээр суралцах, ажиллах хүсэлтэй оюутан, залуусыг дэмжих зорилготой уг хурлын хүрээнд оюутнуудын дунд гэрэл зургийн болон нийтлэлийн уралдаан зарлажээ. “Миний судалгааны тэмдэглэл” нийтлэлийн уралдаанд оролцогчид байгаль хамгаалал, биологийн нөөц судлал, байгаль орчны салбарын хууль, эрх зүй, экологи-эдийн засгийн чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний бүтээлийнхээтэмдэглэлээр өрсөлдөх гэнэ. Харин “Миний дуранд буусан гэрэл зураг” уралдаанд хээрийн судалгааны явцад авсан, амьтан, ургамал, байгалийн зургаар оролцох боломжтой аж. Уралдааны бүтээлийг ирэх сарын 12 хүртэл sudlaachoyutan@ gmail.com хаягаар хүлээн авч, шалгаруулалтын дүнг эрдэм шинжилгээний хурлын үеэр зарлах нь.