Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Хараадай” гэдэг газарт өчигдөр 04:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 350 бог мал хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин А-ын 1500 бог мал цасан шуурганд уруудсанаас 1150 бог малыг эсэн мэнд олж, 350 бог мал хорогдсон тухай мэдээллийг тухайн малчин нь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.