УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр "Ирэх онд манай салбар 5 их наяд төгрөгийг улсын төсвийн орлогод оруулна. Нийт 36 сая тонн нүүрс, 20 тонн алт, 6.5 сая баррель газрын тос экспортолно. Уул уурхайн компаниуд 70 сая нүүрсийг ч олборлох боломжтой. Гэвч тээвэрлэх боломж ямар билээ, та бүхэн мэднэ.
Далд уурхайн төслийн барилгын ажил 84 хувьтай байна. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулах үйлдвэр байгуулах ажил үргэлжилж байна. Тус үйлдвэрийн нөөцийг нэмэхээр хайгуулын 6 тусгай зөвшөөрөл олгов. Ингэснээр үйлдвэрийг дахин 60 жил ашиглах боломж бүрджээ.
БНХАУ жилд 4 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Манай улс ээн онд 23 сая тонн коксжсон нүүрс гаргасан. Тус улсын коксжсон нүүрсний 30-40 хувийг манай улс хангадаг. Зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Иймд манай улс хэдий зэсийн нөөцтэй ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн жилүүдэд зогсоосон байсан ч эргэн сэргээсэн. Гэхдээ сонгон шалгаруулалт зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй байх бодлого барьж байна. Үүний сацуу 47 тусгай зөвшөөрлийг цуцалж, 97 тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгов.
Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Иймд манай улс хэдий зэсийн нөөцтэй ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна. Зэсийн үнэ 1 тонн 5000 ам.доллараас давбал 20 хувийн татвар ногдуулж байна. Сангийн яам энэ тооцоог хийдэг. ОТ Тогтворжуулалтын гэрээтэй тул үнээс үл хамааран 5 хувийн, Эрдэнэт 20 хувийн АМНАТ төлж байна.
“Эрдэнэт”, “Тавантолгой”, “Оюутолгой”, жижиг “Тавантолгой”, “Энержи ресурс”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон төмөр замын төслүүдэд ажиллалаа.
Уул уурхайн бирж байгуулах бэлтгэлийг бид хангаж байна. Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах хүртэл бид журам батлан, биржээр худалдана. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. Бүх нүүрсийг биржээр худалдах боломж одоогоор хомс байна.
Ирээдүйн Эрдэнэт, ОТ-г одооноос олж илрүүлэх ёстой. Ирэх оны улсын төсвөөс 5.2 их наяд төгрөгийг хайгуулд зарцуулна. Уламжлалт аргаар эрэл хайгуул хийхийн сацуу дрон, онгоц, хиймэл дагуул ашиглана.
Манай яамнаас боловсруулж буй хуулийн төслүүд - Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг УИХ удахгүй хэлэлцэнэ.
Би Өвөр Монголын аймгийн удирдлагууд, гангийн үйлдвэрүүдтэй уулзахаар төлөвлөсөн. Гэвч тус улсад 0 ковид бодлого баримталж байна.
Газрын ховор элементийн нөөцийг социализмын жилүүдэд нээсэн. Үүнээс хойш хайгуул хийгээгүй. АНУ, Япон, БНСУ бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлдэг. БНХАУ энэ салбарт технологиороо манлайлж байна.
Шадар сайд Засгийн газрын хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 2, 3 төслийг танилцуулсан.