“Хэнтийн өндөр ууланд”, “Уран Хас”-ын вальс, “Сэтгэлийн эгшиг”, “Жалам хар” зэрэг Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлийг хийлийн гоцлолоор хүргэдэг Ч.Дэлгэрцэцэг энэ сарын 29, 30-нд бие даасан тоглолтоо толилуулна. Соёлын төв өргөөнд болох тус тоглолтоороо 22 жилийн хугацаанд тоглосон уран бүтээлүүдээсээс орчлон хүргэх аж. Тэрбээр анхны тоглолтоо 2006 онд “Degi concert” нэртэйгээр хийсэн. Мөн “Хийлийн эгшиг”, “Монголын тал нутаг”, “Гайхмаараа”, дуурийн дуучин Ө.Уянгатай хамтарсан “Full moon affair”, “Чайковскийн үдэш” нэртэй тоглолтуудаа хүргэж байв.