Залуу уран бүтээлч Г.Золбаяр бие даасан анхны үзэсгэлэнгээ“11.11” нэртэйгээр толилуулж байна. 3D арт гэдгээрээ онцлогтой эл үзэсгэлэнгээ“Art of UB” галерейд дэлгэж буй юм. Тэрбээр гурван жилийн өмнөөс 3D арт хэлбэрээр зурж эхлээд, 100 гаруй бүтээл туурвисан. Түүний бүтээлүүдийн онцлог нь уран зургийг барималтай нийлүүлж, зотон даавуун дээр товойлгож хийдэг аж. Г.Золбаяр “Уран бүтээлч хүний хувьд бусдаасаа ялгарах онцлог, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж маш чухал. Миний хувьд буддизм, мөн хүлэг морьдыг эрхэмлэн дээдэлдэг учраас тэдгээрээ суран бүтээлийнхээ сэдэл санааг олж авсан” гэв.