Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас “Star venture” төслөө Монголд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь тус банкнаас улс орнуудад тогтмол хэрэгжүүлдэг төслүүдийн нэг аж. Төсөлд сонгогдсон старт ап бизнес эрхлэгчдийг 18 сарын турш эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулдаг. Энэ хугацаанд бизнесээ амжилттай хөгжүүлэхэд шаардлагатай ноу-хау, зөвлөх үйлчилгээ, менторинг, олон улсын харилцаа, хэрэгцээт санхүүжилт зэрэг дэмжлэгийг нэг дор үзүүлдгээрээ ач холбогдолтой гэнэ. “Star venture” төсөлд хамрагдах хүсэлтэй старт ап бизнес эрхлэгчид энэ сарын25-наас өмнө www.ebrd.com/ starventure/overview цахим холбоосоор бүртгүүлэх боломжтой.