Сүхбаатар аймгийн Дарьганга, Түмэн цогт сумд өчигдөр түймэр гарчээ. Тодруулбал, Дарьганга сумд хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг өчигдөр өдрийн 16:37 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, 2 автомашин, нийт 22 хүн, 3 автомашинтай 13:00 цагт түймэр гарсан газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж 14:30 цагт очиход 1 га орчим талбайд хээрийн түймэр гарч унтарсан байсныг шалгаад буцсан гэнэ.
ХаринТүмэнцогт сумд хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж мөн өдрийн 18:20 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.