Монголын дугуйн спортын тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын мэргэжлийн дугуйн “Roojai” багийнхантай гэрээ байгуулж, “Парис-2024” олимпын эрх олгох, Олон улсын дугуйн холбооны цуврал тэмцээнд ирэх жилийн нэгдүгээр сараас оролцох талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүгээр ахлуулсан Монголын өсвөр үе, залуучуудын ангиллын тамирчид Олон улсын дугуйн холбооны дэргэдэх “WCC-India” төвд тойрог замын дугуйн 14 хоногийн сургалтад хамрагдахаар Энэтхэгийн Шинэ Дели хотыг зорив. Тус холбоо 2014 онд “Track Mongolia” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд монгол хүний бие, сэтгэл зүйн онцлогийг судалж, дугуйн ойрын зайн төрөлд илүүтэй зохицсон бөгөөд амжилт гаргах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлтийг үндэслэн 2016 онд Швейцар улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-д Б.Тэгшбаярыг оролцуулснаар түрүүлсэн билээ. Тэрбээр 2018 онд Азийн АШТ-ээс мөнгө, дараа жил нь хүрэл медаль хүртэж, амжилтаа баталгаажуулсан юм. Уг төслийг үргэлжлүүлж, ирэх жил Монголын шилдэг дугуйчдыг дэмжин, хамтран ажиллах хүсэлтийг Б.Тэгшбаяр дээрх холбооныхонд