Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан “Улс орны хөтөлбөр 2017-2022”-ийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалт Завхан аймагт болж байна.
2017-2022 онд “Улс орны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүн, сургамж, сайн туршлагыг хуваалцах, цаашдын тогтвортой байдлыг хангах тухай уг уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Засгийн газрын реферэнт Д.Ганбат, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч хатагтай Аяако Кайно, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, БШУЯ-ны мэргэжилтэн Б.Дуламханд, Б.Гэрэлтуяа, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн оролцов. Мөн тус арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.
“Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалтаар 2017-2022 онд дээрх аймаг, дүүргүүдэд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үндсэн үр дүн, сайн туршлага, бэрхшээл сургамжийг хэлэлцэн цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай зөвлөмж гарган, тогтвортой байдлыг ханган ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж буй гэнэ.