Монголын урчуудын эвлэлээс шилдэг постер, сурталчилгааны хуудасны үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Эл үзэсгэлэнг олон улсын болон Монголын брэнд, компаниудын шилдэг хэвлэмэл сурталчилгааны хуудаснуудаар дэглэн, нийтэд сонирхуулж буй юм. Мөн хэвлэмэл креатив сурталчилгааны ажлуудад ашигласан стратеги, техникүүдийн талаарх тайлбарыг монгол хэлээр байршуулсан байна. Уг ажлуудын хүрсэн үр дүн, амжилтын тухай мэдээллийг хавсаргажээ. Ингэснээр үзэсгэлэнг сонирхогчидон цагийн хамааралгүйгээр сонгодог хэвлэмэл сурталчилгааны ажлууд, тэдгээрийн бүтсэн техникүүдтэй биечлэн танилцах боломжтой аж. Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Хангай