2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Дорноговь аймагт 1089 хүүхэд шинээр мэндэлсэн бөгөөд 2022 оны есдүгээр сарын 12-нд анхны гурван ихэр хүүхэд төрсөн нь бүртгэгдсэн байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумын II багийн иргэн Ж.Хүдэрчулуун, Г.Эрдэнэбаяр нарын гэр бүл энэ оны есдүгээр сарын 12-нд гурван ихэр хүүтэй болж, ихрүүд эрүүл энх өсөн торниж байна.
Тус аймгийн Засаг дарга О.Батжаргал, Засаг даргын орлогч Г.Март, ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул нар тус гэр бүлтэй уулзаж, хүндэтгэл үзүүлжээ.
Энэ үеэр орон нутгаас тус залуу гэр бүлийг дэмжин, бяцхан үрсийнхээ эрүүл, саруул өсөн торниход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван өрөө байр олгохоо илэрхийлж батламжийн хамт мөнгөн урамшуулал олгосон байна.