“Ид шидийн орон”-ы 12 төрлийн сургалтад 242 хүүхэд бүртгүүлж, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн талаар Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Тус төвд балет бүжиг, англи хэл, уран зураг, цахилгаан хөгжим, гитар, төгөлдөр хуур, хуучин хувцсыг засварлан загвар бүтээх, иог, хормогчин театр, шатар, 100 буудалт даам, жюүжицү гэсэн 12 төрлийн сургалтаар хүүхдүүдийг хөгжүүлэх юм.
Нэг ангидаа 12 хүүхэд 7 хоногт 2-3 удаа хичээллэх ба сургалтын хугацаа 3 сар үргэлжлэх юм байна. Сургалтыг мэргэжлийн багш нар гэрээгээр болон сайн дурын үндсэн дээр явуулж буй гэнэ.