Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Бугат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км зайд өчигдөр хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиж, түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.