Нийслэлд “Лхам” гэж нэрийдсэн шинэ галерей үүдээ нээжээ. Энэхүү галерей нь “Central park”-ийн аравдугаар давхарт үйл ажиллагаа явуулж буй юм байна. Үүсгэн байгуулагч нь уран зураг цуглуулагч М.Нацагсүрэн хэмээх бүсгүй аж. Реалист уран зураач Б.Отгонтүвдэнгийн “Өнгөрсөн, одоо” үзэсгэлэнгээр уг галерей үүдээ нээсэн юм. “Төв Азийн уран бүтээлчдийг дэлхийд сурталчлах, тэднийг дэмжих зорилготой, олон улсын контемпорари урлагийн арт гале рей байгуулах зорилго тавьсан” гэж үүсгэн байгуулагч дурдав. Лхам гэдэг нь түүний эмээгийн нэр бөгөөд бүхий л зүйлд сургасан хамгийн дотнын хүнийхээ дурсгалыг ийнхүү мөнхжүүлэхийг хүсжээ. Зураач Б.Отгонтүвдэнгийн хувьд шинэхэн галерейн хамт олонд хамтран ажиллах болсонд талархал илэрхийлээд “Урлаг хуучирна гэж байдаггүй. Ямагт шинэ байдгийг бүтээлүүдээрээ хэлэх гэсэн юм” хэмээсэн. Урлагийн ийм нэгэн өргөөний анхны зочдоор энэ үеийн залуу бизнес эрхлэгчид, олны танил уран бүтээлчид олноор уригдсан байлаа.
Бэлтгэсэн Р.Жаргал