Монголын зохиолчдын эвлэлээс 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анхлан зохион байгуулсан. Уг наадмыг 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэснээр өдгөө 29 дэх жилтэйгээ золгож буй. Эл наадам нь утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах зорилготой. Мөн шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц бүтээлийг олны хүртээл болгохыг эрмэлздэг билээ. Тус наадамд өнөө ажил өрсөлдөх бүтээлүүдийг хүлээн авч эхэлжээ.
Зохиолын сэдвийн хувьд чөлөөтэй байх нь. Утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгийг энэ сарын 15 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 207 тоотодболон цахим хаягаар хүлээн авна.
Бэлтгэсэн А.Тайшир