Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насныхны Азийн цомын тэмцээнийг Индонез улсад 2024 онд зохион байгуулна. Тус тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны сугалааг Азийн хөлбөмбөгийн холбооноос явуулав. Сугалаагаар Монголын шигшээ багийнхан B хэсэгт Австрали, Тайвань, Бутаны багтай багтжээ. Тус тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны хэсгийн тоглолт ирэх жилийн дөрөвдүгээр 22-30-нд Улаанбаатар хотод болох аж. Монголын хөлбөмбөгийн холбоо 2018 онд эмэгтэйчүүдийн 16 хүртэлх насныхны тивийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг эх орондоо зохион байгуулж байв. Түүнчлэн Узбекистан улсад болох, 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээний сугалаанд манайхан D хэсэгт Ливан, Йордан, Бутаны багтай хамт багтжээ. Тэмцээний урьд чилсан шатны тоглолтыг ирэх жилийн гуравдугаар сарын 4-12-нд зохион байгуулах юм. Азийн цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны найман хэсгийг тэргүүлсэн шигшээ багийнхан хоёрдугаар шатанд шалгарах аж.