Чингэлтэй дүүргийн спорт цогцолбор дахь мөсөн талбайг ашиглалтад оруулжээ. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах, 7800 ам метр хэмжээтэй уг талбайд тус дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн 15 шигшээ баг хичээллэхийн сацуу иргэдч үйлчлүүлэх боломжтой аж. Мөсөн гулгуурын талбай 07.00-22.00 цагт нээлттэй байх гэнэ. Энэ талбайг стандартын дагуу барьж байгуулах, мөс тогтоох зэрэг ажлыг “Люксвүүд” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас “Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдлээ. Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн мөсөн гулгуур, хоккейн талбай ашиглалтад орууллаа. Энэхүү талбайг нээснээр өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой” гэв.
Бэлтгэсэн М.Цог