Есдүгээр сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр жилийн 263 дахь өдөр юм. Мөн он дуустал 102 өдөр үлдэж байна.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ.
-
Билгийн тооллын 25. Ангараг гараг. Өглөгч охин одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улайна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 3415.00 төгрөг, зарах нь 3430.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 53.50, зарах ханш 54.40, юанийн авах ханш 486.00, зарах ханш 490.00, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.48 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
9.00 цагт МҮХАҮТ-д "Гааль-Бизнесийн түншлэл 2022" уулзалт болно.
-
9.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Уул уурхайн долоо хоног 2022” хурал үргэлжилнэ.
-
11.20 цагт "Шангри-Ла” зочид буудалд “The American Chamber of Commerce (AmCham) in Mongolia”-ын сар тутмын ээлжит уулзалт "Who killed Mine-golia?" сэдвийн хүрээнд болно. Утас: 99091557
-
12.00 цагт ЭМЯ-нд Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно. Утас: 99741854
-
15.00 цагт МҮЭХ-ны төв байрны "Elixir coffee and wine"-нд "Синдром" арт шоуны хэвлэлийн хурал болно. Утас: 97172767