Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 04-ний өдрийн 10:00 цагт албаныхан хүлээн авчээ.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, тус өдрийн 20:50 цагт түймрийг цурамд оруулсан. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га орчим талбай шатсан гэнэ.
Мөн энэ сарын 6-нд тус аймгийн Цэнгэл сумын Цагаантүнгэ багийн Улаан-Үзүүр гэдэг газар хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг түймрийг унтраахаар ажиллаж тус өдрийн 22:05 цагт цурманд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж буй талаар ОБЕГ-аас мэдээллээ.