Есдүгээр сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 250 дахь өдөр бөгөөд он дуусахад 115 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 12. Буд гараг. Яруу эгшигт одтой, харагчин гахай өдөр. Наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс засуулахад тохиромжгүй, өвчин ирнэ хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3230.00, зарах нь 3240.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 50.40, зарах нь 51.00, юань 469.00, зарах нь 471.00, харин вон авах нь 2.36, зарах нь 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12:00 цагт “Фантастик продакшн” хэвлэлийн хурал зарлалаа. Тэд "Өргөө" кинотеатртай холбоотой мэдээлэл өгөх бөгөөд уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөл болон бусад мэдээллийг хуваалцана.
- 12.00 цагт МХЕГ-ын Хурлын танхимд, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Мозанбек улсад Ялалтын баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Украйн улсын Цэргийн тагнуулын өдөр юм байна.
- 1987 оны энэ өдөр АНУ-ын жүжигчин, дуучин Evan Rachel Wood мэндэлжээ.
- 2004 онд Атлантын далайд маш догшин далайн хар шуурга үүсч, 39 хүний амийг авч одож, байшин барилгын 90 хувийг сүйтгэжээ.
- 2005 онд Египет улсад анхны ардчилсан ерөнхийлөгчийн сонгууль явагджээ.