Есдүгээр сарын 1 хаяанд ирж, замын ачаалал эрс нэмэгдэн, тэг зогсохоос сэргийлж, автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулж буй билээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврээр зорчих хүний тоо олширсон тул ачаалал ихтэй чиглэлүүдийн автобусны тоог нэмснийг нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. Тухайлбал, ажлын өдрүүдэд 12 чиглэлд 15, амралтын хоёр хоногт таван чиглэлд зургаан автобус нэмэлтээр явуулж эхэлсэн байна. Түүнчлэн маргаашаас зургаан чиглэлд есөн автобус нэмж явуулахаар төлөвлөсөн гэнэ. Үүнд Баруун салаа-Шинэ зам-Таван шар, “Богдхан” амралт-Ар Зайсангийн гудамж-Сүхбаатарын талбай, Био комбинат-Сонсголон-Таван шар зэрэг чиглэл багтжээ.