ХЗДХ-ийн сайдын нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай үүрэг чиглэлийн дагуу ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж эхэлжээ. Тухайлбал, аймаг, дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний хэлтэс, нэгжүүд харьяа газрынхаа ЗДТГ-тай хамтран нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар нийтийн эзэмшлийн болон авто зам дагуух ногоон байгууламжийг цэвэрлүүлэх, зэрлэг ургамал зулгаалгаж, хадуулах ажлыг хийлгэж байгаа аж. Тус ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх санаачилга гаргахыг дээрх байгууллагаас уриалав.