Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин болон Соёлын дэд сайд М.Батбаяр нар өчигдөр /08.16/ “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллаж, үзмэр таталт, үзүүллэг дэглэлттэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.
“Чингис хаан” хаад язгууртны музей нь өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас үзмэр таталт хийж, 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгаж байна.
Мөн БНСУ-ын Үндэсний музейгээс мэргэжилтнүүд ирж, музейн шилэн хорго /витрин/ суурилуулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа юм.
Музейн танхимуудын үзүүллэг дэглэлт дуусаж, үзмэр хадгалалт, номын сан, эрдэм шинжилгээний хэсгүүдийн ажил дууссан тул 9-р сарын 15-н гэхэд музейг нээхээр төлөвлөж байна.