Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам солих болон байрны засвар зэрэг ажил гүйцэтгэж байна. Гэвч иргэдийг болгоомжтой явахыг анхааруулсан тэмдэг, тусгаарлах тууз гэхээр зүйл ганц ч алга.
2022.08.10 10.30 цаг
Нийслэлд зам засвар, дулааны шугам хоолой угсрах, барилга барих зэрэг ажил үргэлжилсээр байна. Гэхдээ уг ажлуудыг гүйцэтгэхдээ иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулсан тэмдэг тавих, тууз татах зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны наад захын шаардлагыг үл ойшоосон нь цөөнгүй байна. Энэ нь явган зорчигчдод “Аюулгүй байдалдаа өөрөө анхаараарай” гэж хэлснээс ялгаагүй. Иргэд ч үүнд нь дасаж, аюулгүй байдлыг хангах шаардлага ч тавихгүй байна. Уг нь эвлэрч болохгүй л зүйл байлтай.